Тэврэлт бэлэглэгчид

Бермудийн гурвалжин

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

Бермудийн гурвалжин

Шинэ сэдэв оруулах by admin gazz on Пүр 7 сар 15, 2010 7:09 pm

Бермудын гурвалжин

Бермудын арал, Флоридын Майама, Пуэрто-Рикогийн хоорондох хилийн зааг дээр оршдог Бермудын гурвалжин нэг сая хавтгай дєрвєлжин нутаг дэвсгэртэй. Тус газар газарзvйн хувьд бусдаас ялгагдах зvйлээрээ бага. Бермудын гурвалжин манай гарагийн хамгийн аймшигтай газрын нэг учраас vхлийн энэхvv гурвалжингийн тухай мэдэхгvй хvн бараг vгvй биз.

Бермудын гурвалжин инк, египетчvvдийн пирамид, Атлантидын ор мєргvй алга бололтын дараа орох хvн тєрєлхтний сэтгэлийг булгилуулж буй нууцлаг газруудын нэг юм. Єнєєг хvртэл Бермудын гурвалжин хvн тєрєлхтнєєс цусан “алба гувчуур” авсаар ирсэн ч чухам ямар учраас гэсэн асуулт одоо ч хариултаа нэхсээр буй. Энд олон тооны усан онгоц, онгоц ул мєргvй алга болсны дийлэнх нь 1945 оноос хойш болжээ. Бараг мянга гаруй хvн алдарт Бермудын гурвалжингийн орчимд амиа алдсан боловч эрэл хайгуулаар ямар ч цогцос, vлдэгдэл олддоггvй байна. Далайчид Бермудын гурвалжинг “vхлийн гурвалжин”, “зовлон авчрагч далай”, “Атлантидын оршуулгын газар” хэмээн янз бvрээр нэрлэдэг.

Олон зууны турш жуулчид энд ор сураггvй алга болсны анхных нь Америкаас алт зєєвєрлєдєг испани далайчдын сvйрэл байв. Тэдгээр далайчид их хэмжээний баялагтайгаа далайн ёроолд vvрд одсон ч энэ сvйрэл араасаа олон гамшиг ослыг дагуулсан юм. ХIX зууны vеэс Бермудын гурвалжин тойрсон сэтгэл тvгшээсэн баримтын тоо олширсны нэг нь салхинд туугдсаар эрэгт хvрсэн “Розали” хєлєг юм. Хачирхалтай нь уг хєлгийн далбаа нь намираастай, бvх багаж хэрэгсэл нь гэмтэлгvй бvрэн бvтнээрээ байсан ч хєлгийн багийнхан ул мєргvй алга болсон байв. Хєлгийн тэмдэглэлд ямар ч тvгшvvрийн мєр тэмдэглэгдээгvй байжээ. “Розали”-д тохиолдсон гамшиг “Мария Целеста” усан онгоцыг мєн л дайрсан ч алга болсон газартаа сарын дараа гэнэт гарч иржээ. Судлаачид хєлгийг нэгд нэгэнгvй нэгжээд ямар ч ул мєр олоогvй бєгєєд нэгэн дуугаар далайчдыг дvрвэсэн хэмээн дvгнэжээ. Акул, далайн дээрэмчид, ад чєтгєрийн хорлолтой хvмvvсийн vхлийн шалтгааныг холбон тайлбарлаж болох ч чухам яагаад тэднээс юу ч vлддэггvй юм болоо гэсэн асуулт судлаачдыг зовоосоор байна.

Тиймээс тэд нэгэн дуугаар “Хєлєг хайргадаж зогсох vед багийнхан завинд шилжин суусан ч далайн хар шуурганы улмаас амиа алдаж, vvний улмаас хєлєг харж хандах эзэнгvйгээр далайд чєлєєтэй хєвдєг” гэсэн таамаглалыг дэвшvvлдэг. Энэ хувилбар хvмvvсийг бага ч атугай тайтгаруулдаг ч Бермудын гурвалжин орчим зорчиж яваа далайчдын ээж, эхнэрvvдийнх нь мєргєл бvхнийг аварч чаддаггvй юм. Эл бvс нутагт сураггvй алга бологсдын жагсаалт улам єргєжсєєр хєлєг онгоц, нисэх онгоцны vйлдвэрлэл хєгжиж эхэлсэн ХХ зууны vед бvр ч хяналтаас гарчээ. Нам гvм байснаа гэнэт догшин хуй босдог байгалийн євєрмєц тогтоцтой далайн нэг хэсэгт усан дотор гэрэлтэх толбыг анзаарснаа Америк тивийг нээсэн Христофер Колумб хєлгийн тэмдэглэлдээ тэмдэглэн vлдээсэн байдаг. Хєєсєєр бvрхэгдсэн энэхvv нууцлаг гэрэлт толбо тогтмол ажиглагддаг бєгєєд эдvгээ ч бий. Заримдаа гэрэлт толбо тод харагддаг учраас сансраас харах боломжтой гэдэг. “Аполлон-12” хєлгєєр хєєрсєн Америкийн сансрын нисгэгчид Бермудын гурвалжингийн орчимд тэдэнд ер бусын сvvмэлзэх гялбаа ажиглагдсаныг баталдаг аж.

Тус бvс нутаг бол луужингийн зvv соронзон туйлыг заадаггvй манай гарагийн хоёр газрын нэг юм. Ийм vр дагавар нь хєлєг онгоц, онгоцыг буруу чиглэлд хєтєлснєєр сvйрлийн аманд аваачих ба хєлгийн багийнхан ч сэжиг авдаггvй бололтой. Магадгvй ийм учраас л далайн амьтад єєрєєрєє байх боломжгvй болдог аж. Учир нь загасчид загас хэвлий єєдєє сэлж буй гайхалтай дvр тєрхийг нэг бус удаа ажиглажээ.
Бермудын гурвалжингийн учир битvvлэг нууцаас сєхье гэвэл тэнд vрэгдсэн онгоцнуудын тухай дурсахаас аргагvй. 1945 онд Флоридод байрлах Америкийн цэргийн баазын таван онгоц сураггvй болжээ. Тэдгээрийн №19 эскадрилийн нислэгийн vеэр “Бид газар харахаа болилоо, чиглэлээ алдаж эхэллээ, солбицлоо мэдэхээ байлаа” хэмээн 2500 цаг ниссэн дэслэгч Тейлороос ирсэн анхны мэдээлэлд дурдсан бол хоёр дахь мэдээлэлд солбицол улам холдож байгааг анхааруулжээ. Тэрбээр Мексикийн булангийн дээгvvр нисч явах vед тэнгэрийн хаяа бvр эсрэг талд байгааг дуулгаснаа удалгvй тvvний хашгирах дуу гараад л сураг алдарсан аж. Эл онгоцыг эрсэн хайгуулын онгоцыг мєн л ємнєх шиг хувь заяа угтжээ.

Бермудын гурвалжингийн уй гашууг єгvvлсэн зохиолч Бертлицийн ном дэлхий даяар тархаж хамгийн гvйлгээтэй ном болсон юм. Зохиолч номондоо хий хоосон таамаглал дэвшvvлээгvй бєгєєд судлаачдын хэлсэн хувилбаруудыг нэгтгэжээ. Нэг хэсэг нь далайн гvнд нуугдах Атлантидын єв хэмээсэн бол нєгєє хэсэг нь энэ гаж vзэгдлийг тэнгэр огторгуйтай холбон тайлбарлаж харь гарагийнхны л хийсэн ажил гэж дvгнэсэн байна. Харин зарим нь аварга биетvvдтэй холбон тайлбарлахыг оролдсон бол нэгэн хvн Бермудын гурвалжинг дэлхийн хаагдаагvй хvйс гэжээ.

Бермудын гурвалжингийн талаархи vнэнд ойртсон зарим таамаглалуудыг хvргэе.
-Газар хєдлєлт ба усан доорхи урсгал. Гамшиг сvйрлийн улмаас далайн ёроолд ямар ч хэмжээтэй хєлгийг агшин зуур сорох чадвартай 60 метр хvртэл єндєр давалгаа бий болдог гэсэн нэг дэх таамаглал бий.
-Далайн “дуу чимээ”. Хvчтэй салхи зургаан гЦ хvчин чадалтай инфра дуу авиаг бий болгож хvмvvсийн тайван байдал алдагдаж эхэлдэг. Ийм “дуу чимээ” холын зайнд дарагдахгvй бєгєєд хар шуурганаас мянган км-ийн алсад байгаа хvмvvс сандарч мэгдэн ухамсраа алдан биеэ далайд “тушаадаг” байна. Энэ “дуу чимээг” зєвхєн техник тєхєєрємжийн тусламжтайгаар л дарах боломжтой аж.

-Гидродинамикийн vр дvн. Далайн ёроолоос ялгарах хий гадаргуу дээр гарч ирснээр цахилгаан соронзон талбай vvсч усан онгоцны ямар ч багаж хэрэгслийг ажиллагаагvй болгодог.
-Хийн хаягдал. Бvх зvйлд далайн ёроолоос ялгарах метан буруутай. Хийн дэлбэрэлт хэдийчинээ усны нягтралыг багасгана, тєдийчинээ хєлгийг далайн ёроол руу татна гэсэн vг. Метан дээш хєєрч агаарт дэгдэх vед нисч буй онгоцонд аюул учруулдаг.

-Цаг хугацааны нvх. Бермудын гурвалжинд орон зай-цаг хугацааны урхи буюу занга бий. Тийм газар цаг хугацаа дэлхийгээс огт єєр хурдтайгаар єрнєдєг. Ийм бvс рvv нэвтэрсэн ямар ч биет манай гарагт харъяалагдахаа больж, ирээдvй эсвэл єнгєрсєн vе, бvр эсвэл зэрэгцээ ертєнцєд шилжиж ордог. 1993 онд загасчдын хєлєг энд алга болсон ч хэд хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Хар шуурганы vеэр загасчдыг эртний хувцас хэрэгсэлтэй хvмvvс аварсныг жилийн дараа тэд олонд дэлгэжээ.

-Харь гарагийнхан. Учрыг нь олохгvй зvйлvvдийг харь гарагийнхантай холбодог ч бас чиг орхимгvй таамаглал юм. Уфологичид далайн ёроолд vл мэдэгдэх нисдэг биетэд зориулсан гэрэл бvхий дохионы тєхєєрємж суурилуулсан гэж vздэг. Энэ нь навигацийн багажийн ажиллагааг зогсоож, хvний биед хортой нєлєє vзvvлдэг. Сvvлчийн эл хувилбарыг далай судлаачид ихээхэн хамгаалдаг юм. Єнгєрсєн зууны сvvлээр явуулсан судалгаагаар тэд Бермудын занганы ёроолд асар том цутгалан байхыг олжээ. Энэ нь алдарт Гранд-Каньоны нутаг дэвсгэрээс ч том ангал байж. Хамгийн гайхалтай нь тэнд ямар нэг байдлаар ухаж суурилуулсан бололтой гурван аварга параллепипед/зэрэгцээ сацуу эсрэг зургаан талст/ бий. Талст тус бvр дундаж улсын нутаг дэвсгэрийг бvхлээр нь багтаах хэмжээтэй байжээ. Тэдгээрийн гадаргуу нь туйлын тэгш, зvлгэж єнгєлсєн гантиг мэт харагддаг аж. Ямар учраас энэ тэгш гадаргуу гэмтэлгvй vлдсэн юм бол гэсэн асуулт судлаачдын сонирхлыг татаж байна.

1991 онд гурвалжинг зорьсон судлаачид сураггvй болсон №19 нислэгийн эскадрилийг далайн ёроолоос олжээ. Ингэхдээ онгоцнуудын нэг нь параллепипедийн гадаргуу орчмоос олдсон боловч хаалттай бvхээг дотроос нисгэгчдийн ул мєр гэхээр зvйл байгаагvй аж. Харин их хэмжээний алт тээвэрлэж явахдаа сураггvй болсон испаничуудын хєлєг огт олдоогvй байна. 1995 оны нэгдvгээр сард Бермудын гурвалжин орчмоор зорчиж явахдаа орчлонд мэндэлсэн герман хосуудын охин гайхамшигтай авъяастай нэгэн болжээ. Тvvнийг судалсан Германы шинжлэх ухааны тєвийнхнийг охин гайхшруулж чадсан юм. Эрдэмтдийн vзэж буйгаар хvvхдийн генийн бvтэц ямар нэг vл мэдэгдэх хvчний нєлєєгєєр єєрчлєгдсєн байх магадлалтай аж.

_________________
music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos

admin gazz
Admin
Admin

Бичлэгийн тоо : 609
Join date : 2010-06-19
Age : 25
Байрлал : ub

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://tevrelt-beleglegchid.forumh.net

Эхэнд оч Go down

Re: Бермудийн гурвалжин

Шинэ сэдэв оруулах by UniQue on Баа 7 сар 16, 2010 12:11 am

so yma
bur orj uzmer sanagdchlaa

UniQue
Admin
Admin

Бичлэгийн тоо : 246
Join date : 2010-07-08
Age : 23
Байрлал : dream land

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: Бермудийн гурвалжин

Шинэ сэдэв оруулах by ††‡MaRSHaLL‡†† on Баа 7 сар 16, 2010 1:48 am

үкэх өдрөө дөкөхөөр нэг шагайнаа мух мух

††‡MaRSHaLL‡††
Цэцэрлэгийн гишүүн
Цэцэрлэгийн гишүүн

Бичлэгийн тоо : 60
Join date : 2010-07-15
Age : 25
Байрлал : MeLWooD...

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: Бермудийн гурвалжин

Шинэ сэдэв оруулах by sazuki on Баа 7 сар 16, 2010 11:19 pm

kka

er ni sonirholtoi sanagdaad bdag bsiin

nuutsiig ni medeh yumsan

sazuki
Араа Дууддаг гишүүн
Араа Дууддаг гишүүн

Бичлэгийн тоо : 554
Join date : 2010-07-02
Age : 22
Байрлал : ub

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: Бермудийн гурвалжин

Шинэ сэдэв оруулах by Sponsored content


Sponsored content


Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй