Тэврэлт бэлэглэгчид

Аймшгийн болсон явдал...буг чөтгөр сүнс...

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down

Аймшгийн болсон явдал...буг чөтгөр сүнс...

Шинэ сэдэв оруулах by admin gazz on Пүр 7 сар 15, 2010 5:40 pm

oilgoj baiga bizde

_________________
music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos

admin gazz
Admin
Admin

Бичлэгийн тоо: 609
Join date: 2010-06-18
Age: 22
Байрлал: ub

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://tevrelt-beleglegchid.forumh.net

Эхэнд оч Go down

Re: Аймшгийн болсон явдал...буг чөтгөр сүнс...

Шинэ сэдэв оруулах by UniQue on Пүр 7 сар 15, 2010 6:10 pm

http://horiotoi.blog.banjig.net/
ийшээ орж гоё юм үз

UniQue
Admin
Admin

Бичлэгийн тоо: 246
Join date: 2010-07-08
Age: 21
Байрлал: dream land

Хэрэглэгчийн мэдээллийг харах

Эхэнд оч Go down

Re: Аймшгийн болсон явдал...буг чөтгөр сүнс...

Шинэ сэдэв оруулах by admin gazz on Пүр 7 сар 15, 2010 6:47 pm

Одоогоос 75 жилийн ємнє “Тарас Бульба”, “Амьгvй албат” зэрэг олон бvтээлээрээ алдаршсан зохиолч Николай Гоголийн шарилыг Даниловын сvмийн оршуулгын газраас зєєсєн аж. Гэтэл талийгаачийн авсны тагийг нээж vзтэл зохиолчийн толгой хажуу тийшээ харсан байжээ.

Тухайн vед Оросод тєдийгvй Европод ч “летаргия” гэдэг євчний талаар сайн мэддэггvй байсан тул эхний vед бvгд гайхсан гэдэг. Харин эрдэмтэн, судлаачид тvvнийг “амьдаар нь оршуулсан” байж магадгvй гэсэн дvгнэлт хийсэн аж. Н.В.Гоголь єєрийн найзын эхнэр Екатерина Хомяковад хязгааргvй хайртай байсан боловч тэр нь гэнэт нас баржээ. Хайртай хvнийх нь vхэл Гоголийн сэтгэлийг шаналган зовоож, хямруулсан байна. Тун удалгvй тэр “Амьгvй албат” романыхаа хоёрдугаар дэвтрийн гар бичмэлийг шатааж, хэвтэрт оржээ.

Эмч нар Гоголийг тайвшруулах эмчилгээ хийсэн боловч олигтой vр дvнд хvрсэнгvй. Удалгvй зохиолч нас баржээ. Гэвч энэ vхлийн нууц одоо хvртэл тайлагдахгvй байна. Тухайн vед зохиолчийг хэн нь ч тvр зуур гvн нойронд автсан гэдгийг єєрєєр хэлбэл, “летаргия” гэдэг євчнєєр євчилснийг нь мэдээгvй бололтой. Ийм учраас В.Гоголь авсан дотроо хєрвєєсєн байж магадгvй гэж эрдэмтэд таамагладаг. Энэ нь эцсийн дvгнэлт биш юм.

Ер нь тvр зуур гvн нойрсолт буюу “летаргия” гэж ямар євчин юм бэ. Lethargia нь “Lethe-мартах”, “Аrgia-хєдєлгєєнгvй” гэсэн Грек vгнээс гаралтай аж. Летаргия євчнєєр євдсєн хэн нэгнийг нас барсан хvнээс ялгахад маш хэцvv байдаг гэнэ. Сэтгэлийн хєєрєлд хэт автсан, ядарч туйлдсан эсвэл гэнэтийн ямар нэгэн цочролд орсон vедээ хvн “летаргия” євчнєєр євддєг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хvн энэ євчнєєр ганц хоёр цаг, олон хоног, хэдэн арван жил ч євдєж болзошгvй байдаг гэнэ.

Гэхдээ євчтєн эргэн тойронд болж байгаа зvйлийг мэдэрдэг аж. Тэднийг гадна талаас нь харахад огт хєдєлгєєнгvй байдгийн зэрэгцээ бодисын солилцоо нь vлэмж буураад зогсохгvй, уураг тархины vйл ажиллагаа, зvрх судасны нь цохилт тасалддаг байна. Энэ vед нь хvнийг тvр зуур гvн нойрсч уу, эсвэл нас барж уу гэдгийг зааглаж тогтоох хэрэг гардаг аж. Олон жилийн турш бєх унтсан хvмvvс нойрсож буй хугацаандаа хєгширдєггvй байна. Харин тэд сэрсэн даруйдаа хоёр гурван жилийн дотор маш тvргэн хєгширдєг гэнэ.

Летаргия євчнєєр яагаад євддєг учир шалтгааныг єдгєє ч гvйцэд тогтоож чадаагvй байна. Уг євчинтэй холбоотой итгэхэд бэрх элдэв яриа дэлхийгээр нэг таржээ.
Тухайлбал, XIV зууны vед Италийн алдарт яруу найрагч Франческо Петрарка 40 насандаа хvнд євдєж, хэдэн єдрйин турш ухаангvй хэвтсэн байна. Сvvлдээ бvгд яруу найрагчийг нас баржээ хэмээн vзэж, тvvнийг оршуулахаар зэхэж эхлэв. Аз болоход, тухайн vед хvнийг амьсгаа хурааснаас нь хойш нэг хоног єнгєрєхєєс нааш оршуулах нь битгий хэл, цогцсыг нь хєдєлгєхийг хуулиар хориглосон байж. Франческо “оршуулах” ёслол болохоос яг нэг хоногийн ємнє гvн нойрноосоо сэрж, эрvvл саруул болжээ. Энэ явдлаас хойш нэрт яруу найрагч хорвоод дахин гучин жил насалж, хамгийн алдартай сонетуудаа бичсэн гэдэг.

Английн нэрт зохиолч Уилки Коллинз, Герберт Уэлс нар “летаргия” євчнєєс vхтэл айдаг байсан гэнэ. Тэр ч байтугай, Уилки Коллинз унтахынхаа ємнє “Намайг vхлээ хэмээн vзэхийнхээ ємнє сайтар нягтлан шинжээрэй” гэсэн бичиг бичиж vлдээдэг байжээ. Герберт Уэллс болохоор “Нойрссон хvн сэрсний дараа” гэсэн зєгнєлт єгvvлэл бичсэн гэдэг. Харин энэ хоёрын аль, аль нь жирийн vхлээр єєд болжээ. “Летаргия”-г зарим хvн эрт vеэс байсан євчин гэж ярьдаг. Бас энэ нь євчин бус хvний нойрон дунд бий болдог vзэгдэл ч гэдэг.

Нэг vе эрдэмтэд дэлхийн нэгдvгээр дайны vед гарсан “испани ханиад” гэгч тахалаас vvдсэн євчин хэмээн vзэж байж. Харин одоо бол “летаргия” эрт дээр vед тєдийгvй одоо ч байгаа євчин гэж эрдэмтэд vздэг болсон. 1993 онд 23 настай англи бvсгvй Бекки Хауэллс гvн нойрсчээ. Эрдэмтэд тvvний тархинд “испани ханиад”-ын нян байгаа эсэхийг шинжилж vзжээ. Гэвч ийм нян илэрсэнгvй. Эдvгээ манай гаригт “летаргия” євчнєєр євдсєн олон мянган хvн эмчийн хяналтанд байдаг аж. Америкийн анагаах ухааны эрдэм шинжилгээний тєвд “Летаргия” євчнєєр євдсєн 200-гаад хvн байгаа гэдгийг саяхан мэдээлжээ.

Британийн эрдэмтэд ВИЛ гэсэн летаргиягийн нян тээгч байдаг. Энэ нь хvнийг унтамхай эсвэл бvр нойргvй болгодог тєдийгvй зvрхний цохилтын хэмийг нь єєрчилж, хєлєргєдєг болохыг тогтоожээ. Ер нь летаргия хэт ядрах, айх, гэнэтийн сэтгэл хєдлєлєєс болж хvрдэг євчин гэдгийг олон жишээ харуулдаг. Тухайлбал, Надежда Лебедева гэгч орос эмэгтэй нєхєртэйгєє хэрэлдэн, их уурласнаас болж гэнэт унтаад єгчээ. Тэрбээр нойрноосоо 20 жилийн дараа сэрсэн байна. Гэвч энэ нь эцсийн дvгнэлт биш юм. Ямар боловч, XXI зуунд В.Гогольд тохиолдсон “жигтэй зvйлийг” эрдэмтэд дахин гаргахгvй гэж найдъя.

Бэлтгэсэн П.ШАГАЙ (2006.05.29)

_________________
music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos

admin gazz
Admin
Admin

Бичлэгийн тоо: 609
Join date: 2010-06-18
Age: 22
Байрлал: ub

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://tevrelt-beleglegchid.forumh.net

Эхэнд оч Go down

Re: Аймшгийн болсон явдал...буг чөтгөр сүнс...

Шинэ сэдэв оруулах by admin gazz on Пүр 7 сар 15, 2010 6:48 pm

Єдєр бvр манай гариг дээр хэдэн мянган хvн амьдралыг сайн дураараа орхин явдаг. Сэтгэл зvйчид тэдний энэ алхмыг депрессэд орсон гэж дvгнэж байхад хамаатан садан, найз нєхєд нь шалтгааныг нь ойр зуурын асуудлаас нь эрж, тодорхой зарим хvмvvсийг хєєрхий талийгаачийг амиа хорлоход хvргэлээ гэж буруутгадаг. Ямар ч байсан хvмvvс євчин, золгvй явдлаар vхэхээсээ илvv амиа хорлож амьдралыг орхин явах нь элбэг байдаг ажээ. Бодит байдал ийм юм. Хvн анх хэзээ амиа егvvтгэсэн нь тодорхой бус боловч антропологчдын судалгаагаар хvн тєрєлхтєн нэлээд эрт дээр vед амиа хорлож сурсан нь илэрсэн байна. Зарим нийгэм, омогт амиа хорлохыг «хувийн асуудал» гэж vздэг байсан бол нєгєє хэсэг нь энэ vйлдэлтэй холбогдуулан єчнєєн тєчнєєн ёс заншил дvрэм журам зохиосон байхад єєр бусад нь vvнийг хатуу хориглож, оролдсон болгоныг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагvй амиа хорлох явдал аль ч соёл иргэншилд байсан юм. Эрт дээр vед амьдралын нєхцєл хvнд байлаа. Хэн нэгнийгээ золионд гаргах явдал тохиолддог байж. Єлсгєлєн нvvрлэсэн vед овог, аймгууд євчтэй, дорой нэгнээрээ єргєл єргєчихдєг байсан гэдэг. Нєгєє хэд нь ч хэцvv vеийг мэдрээд сайн дураар амиа егvvтгэдэг байсан. Эскимосуудын хєгшчvvл л гэхэд тундр руу явж хєлдєж vхдэг байсан бол Японд дээр vед хєгшчvvл нь хvvхдvvдээсээ ууланд аваачиж хаяхыг хvсдэг байж. Вестготуудын хєгшчvvл «євєг дээдсийн хад» гэгч хясаанд гарч, доош vсрэн амиа егvvтгэдэг байлаа. Эртний Грекэд хорвоог сайн дураар орхихыг хvссэн иргэдэд vvнийг нь зєвшєєрєх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Yхэх ял заагдсан хvн л амиа хорлох эрхтэй байсан. Эрх баригчдын зєвшєєрєлгvйгээр энэ vйлдлийг хийсэн этгээдийг Афин, Фивд гарыг нь огтолж, тусад нь оршуулдаг байжээ. Грекийн томоохон хотуудад цикут хэмээх хурдан vйлчилдэг, хvчтэй хор хадгалдаг байсан бєгєєд хуульд зааснаар, «цаашид амьдрахыг vл хvсэгч этгээд удирдагчид шалтгаанаа хэлж зєвшєєрєл авдаг» байжээ. Ромын хуульд vндэслэлтэй шалтгаангvйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж, «єєрийгєє хайрлаагvй хvн бусдыг ч хайрлахгvй» гэж vздэг байв. Эртний Карфагенд эмэгтэй хvн амиа хорлохыг цээрлэж, vхснийх нь дараа нvцгэн биеийг нь нийтэд харуулна гэж сvрдvvлдэг байсан гэдэг. Еврейчvvд ч амиа хорлолтыг сайшааж байсангvй. Загалмайтны шашин дэлгэрснээр сvм хийд амиа хорлогчдод жинхэнэ «дайн» зарлаж, Английн ХI Эдуард хааны vед ийм vйлдэл хийгч этгээдийг дээрэмчин, хулгайчтай зvйрлэж байв. Данид амиа егvvтгэсэн этгээдийн цогцсыг хаалгаар бус цонхоор гаргаж, сvнс нь тамын галд мєнхєд шатахыг бэлгэдэн тvvдэгт єргєж байжээ. Бордод амиа хорлогчийг хєлнєєс нь дvvжлэн нийтэд харуулж, Аббервильд доош нь харуулан гудамжаар чирч бусдыг жигшээдэг байсан аж. ХIII зуунд Ариун Людовикийн хаанчлалын vед хорвоог сайн дураар орхисон этгээд тайж гаралтай байсан бол тvvний овгийн сvлдийг хугалж, цайзыг нь нурааж, хєрєнгийг нь улсын санд хураадаг байсан гэнэ. Энэхvv хориотой vйл хийгчийг замын уулзвар дээр оршуулж, сvнс нь тэнгэр дээр тайвшралыг эс олдог тул газарт бууж амьд хvмvvсийг айлгадаг гэж итгэдэг байсны улмаас зvрхэнд нь модон хадаас зоодог байв.
Оросод ч Европоос онц ялгагдах зvйлгvй байлаа. I Петр хааны хуульд «Хэрэв хэн нэгэн этгээд єєрийгєє егvvтгэвээс бусад нь ийм замбараагvй явдал гаргахаас сэргийлэн цогцсыг нь мориноос уяж гудамжаар чирэн нийтэд vзvvлвээс зохино» хэмээн заажээ. Эрх баригчдын зvгээс ийм хатуу шийтгэл оноодог байсан энэ vед амиа хорлогчдын тоо эрс багассан нь мэдээж.
Гэвч цагийн аяст хорвоог сайн дураар орхигчийг хуулиар шийтгэх явдал цєєрсєн юм. Анх Франц улс агуу хувьсгалынхаа vеэр энэ алхмыг хийсэн байна. Харин Америкт бvр 1881 онд Нью-Йорк мужийн зєвлєл амиа хорлох гээд бvтэлгvйтсэн этгээдэд 20 жил хорих ял ногдуулдаг байжээ. Энэ асуудалд хахир, чанга англичууд л хамгийн хатуу ханддаг байлаа. Английн хуулийн дагуу, амиа хорлох гээд бvтэлгvйтвэл эхэлсэн ажлыг нь эрх баригчид нь гvйцээж єгдєг байж. Зєвхєн 1961 онд л Их Британид амиа хорлохыг эрvvгийн гэмт хэрэг гэж тооцохоо больсон юм. Харин одоо vед нєхцєл байдал ямар байгаа вэ? Тайвшрах юм огт vгvй дvр зураг vvсэж байна гэж хэлэхэд болно. Дэлхийн эрvvл мэнд хамгаалах байгууллагын гаргасан судалгаагаар, манай гариг дээр жил бvр 500 мянга орчим хvн амиа хорлодог болох нь тодорхой болжээ. Гэвч нийгэм судлаачдын vзэж буйгаар, энэ баримт бодит байдлаас 2-4 дахин зєрдєг байна. Учир нь ил тод амиа хорлосон явдал л дээрх судалгаанд багтсан ажээ. Мєн амиа егvvтгэх оролдлого дээрх тооноос 7-10 дахин их гэнэ. Гэхдээ хамгийн аймшигтай нь сvvлийн 10 жилд амиа хорлолт залуучуудын дунд гурав дахин ихэссэнд байгаа юм. Єсвєр насны 20 хvvхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог байна. Гол шалтгаан нь амжилтгvй сурлага, гэр бvл, vеийнхэнтэйгээ сєргєлдсєн, ирээдvйгээс айсан, ганцаардалт. Харин эрэгтэйчvvд эмэгтэйчvvдээс дєрєв дахин их амиа хорлодог бол эмэгтэйчvvд тэднээс дєрєв дахин их ийм vйлдэл хийхээр оролддог ч бvтэлгvйтдэг гэнэ. Эмэгтэй хvмvvс vхснийхээ дараа ямар харагдах бол гэж илvv их боддог тул арай аятайхан vхэх арга сонгодог нь дээрх vр дvнд хvргэдэг гэж тайлбарлажээ. Цаг хугацааны хувьд амиа хорлогчид зун, хавар хорвоог орхихыг илvvд vздэг байна.
Амиа хорлолтын шалтгааныг депресс гэж vздэг. Харин хамгийн хэцvv vе бол єглєє, єдєр хоёр. Статистикаас vзвэл, ганц бие юм уу салсан хvмvvс гэрлэсэн хvмvvсээс илvv их амиа егvvтгэдэг байна. Хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь єєрийгєє боомилохыг, арай цєєн хэсэг нь хордуулахыг сонгодог ажээ. Ийм vйлдэл хийгсдийн 50 хувь нь vхэхийнхээ ємнє захидал бичдэг байна. Гайхалтай нь, амиа хорлогчдын тоо, амьдралын тvвшин хоёр хоорондоо холбоогvй байдаг ажээ. Жишээлбэл, Европт хєгжсєн, чинээлгээрээ дээгvvр ордог Швед улс олон жилийн турш амиа хорлох тохиолдлоороо тэргvvн байруудад явдаг билээ.
Ер нь амиа хорлохын талаар худал vнэн таамаг их байдаг. Жишээлбэл, нэгд, сэтгэцийн гажигтай хvмvvс амиа хорлодог гэдэг ч тэдний 80-85 хувь нь эрvvл байсныг судалгаа тогтоосон. Хоёрт, амиа хорлохыг зогсоох аргагvй гэж vздэг ч энэхvv хямралт vе нь тvр зуурынх байдаг аж. Энэ vед л уг хvнд сэтгэлийн дэмжлэг тусламж vзvvлбэл тэрбээр санаархлаасаа татгалздаг байна. Гуравт, vхэхээсээ ємнє хvн энэ тухайгаа мэдэгддэг ч бусад нь тоглоом гэж ойлгодог. Yнэхээр амиа хорлогч хийх vйлдлийнхээ тухай орчин тойрныхондоо мэдэгддэг ажээ. Дєрєвт, амиа егvvтгэх санаа гэнэт тєрдєг гэдэг ч судалгааны дvнд заримдаа энэ vйлдэлдээ хэдэн долоо хоног, сараар бэлддэг нь тодорхой болжээ. Тавд, бvтээгvй оролдлогыг дахин давтахгvй. Yнэндээ нэг бодсон бол дахиж хийх магадлал, ялангуяа эхний хоёр сар єндєр байдаг. Зургаад, хэвлэл мэдээллээр хэн яагаад амиа хорлосныг бичдэг нь ийм тохиолдол багасахад нєлєєлдєг. Гэвч энэ худлаа, хvн бvрт єєрийнх нь асуудал илvv хэцvv санагддаг. Долоод, ачаалал ихтэй бол амиа егvvтгэдэггvй гэдэг ч худал. Наймд, архи уувал санаархлаасаа буцдаг гэдэг ч vнэндээ тvvний нєлєєнд тvгшvvр ихсэж, хямрал хурцдаж хорвоог орхих санааг нь сэдрээдэг. Есд, vл мэдэх зvйлийн ємнєх айдсаа дарж, нєгєє ертєнцийг зорих чадвартай хvмvvс л сайн дураар амьдралаа орхидог гэдэг. Гэвч асуудлаас шантарсан дорой хvмvvс амиа хоролдог шvv дээ. Зохиолч М.А.Булгаковын «Театрын роман» хэмээх бvтээлд нь нэгэн гайхамшигтай сайхан хэсэг байдаг. Зохиолын гол баатар амиа егvvтгэхээр шийдэж байх vед тvvний толгойд «Ингэхэд надаас хойш хєгшин муурыг минь хэн тэжээх билээ?» гэсэн энгийн бодол тvvний санаархлыг зогсоодог юм. Хэзээ ч юм хог дээрээс авчирсан золгvй амьтан эзнийгээ «аварсан» аж. Ийм бяцхан зvйл л хvнд амьдрах итгэл, шаардлага єгч чадна. Таны амьдрал сайн, муу ямар ч байж болно. Гэвч энэ чухал биш. Гол нь таны амьдрал бол танд байгаа цорын ганц зvйл. Тvvний тєлєє та л тэмцэх ёстой.

_________________
music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos
Music Pictures, Images and Photos

admin gazz
Admin
Admin

Бичлэгийн тоо: 609
Join date: 2010-06-18
Age: 22
Байрлал: ub

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://tevrelt-beleglegchid.forumh.net

Эхэнд оч Go down

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч


Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй